Main menu

О компании.

Компания «Айхал»* существует с 2002 года.  За последние 17 лет она выросла от небольшого ателье до крупнейшей фабрики Сибири по изготовлению унтов. А все благодаря нашему генеральному директору - Алексею Шулыге.

Будучи еще студентом, он оказался в якутском поселке Айхал, где навсегда влюбился в этот прекрасный северный край. Там он узнал о существовании такой теплой оригинальной обуви, как унты из камуса оленя. Оттуда и привез первую пару унтов для своей любимой бабушки. Очень теплая, красивая и надежная, эта обувь оказалась востребована в условиях иркутской зимы. Поэтому, когда у Алексея появилась возможность обучится пошиву унтов у настоящих мастеров, он тут же воспользовался ею. А вскоре уже открыл и свое первое ателье в Иркутске.

С годами ателье выросло в крупное производство с большим количеством сотрудников. Технология пошива самих унтов, по сути, осталась оригинальной. Они по-прежнему шьются вручную из камуса оленя, но теперь используется все больше современных технологичных материалов для подошвы и подклада. Выделкой сырья занимаются уже не частники-кустари, а крупные фабрики с усовершенствованной технологией выделки, позволяющей сделать кожу максимально эластичной и прочной.

На нашей фабрике организовано конвейерное производство, где каждый сотрудник занимается выполнением отдельной операции, в которой он настоящий профи. Вся продукция проходит строгий контроль качества на каждом этапе, чтобы на выходе получить идеальные унты, которыми мы гордимся и любовно зовем «айхалами». Качество нашей продукции также подтверждено сертификатами соответствия. А гарантия на унты нашей фабрики 1 год!

Сегодня наша продукция представлена в фирменных магазинах Айхал в Иркутске, Ангарске, Усолье-Сибирском, Братске, Красноярске, Новосибирске, Хабаровске, в Улан-Баторе в Монголии. А недавно первые магазины Айхал были открыты в Улан-Удэ и Сургуте! Также можете приобрести продукцию фабрики «Айхал» у  наших партнеров в Якутске, Усть-Куте, Кызыле и Улан-Баторе (Монголия). Все поклонники унтов из других городов также могут заказать «айхалы» в любой город и мы отправим их вам почтой или курьерской службой.

 

"Айхал"* компани 2002 онд үүсгэн байгуулагдсан. Сүүлийн 17 жийлийн хугацаанд компани нь энгийн жижиг оёдлын цехээс Сибирь дэх хамгийн том унты гутал үйлдвэрлэгч үйлдвэр болтлоо томорчээ. Энэ бүгд нь манай гүйцэтгэх захирал Алексей Шулыга - гийн гавъяа юм.

 

Оюутан байхдаа тэрээр Якутын Айхал нэртэй тосгонхд очсон бөгөөд үзэсгэлэнт хойд нутагт дурлажээ. Тэнд тэр бугын шилбэний арьсаар хийсэн дулаахан, өвөрмөц гутал байдаг талаар мэдэв. Тэндээс эхний хос гутлыг хайрт эмээдээ авчирч өгжээ. Маш дулаан, гоё үзэмжтэй, найдвартай энэ гутал нь Эрхүүгийн өвлийн хүйтэнд орлуулашгүй гутал байлаа. Ийм учраас Алексейд унты гутал оёж сурах боломж гармагц энэхүү боломжийг алдалгүй сурсан юм. Удалгүй тэр Эрхүү хотод өөрийн анхны оёдлын цехийг нээжээ.

Хэдэн жилийн дараа оёдлын цех нь өргөжиж олон тооны ажилчидтай болов. Унты гутал оёх арга барил нь уламжлалт хэвээрээ байв. Гутлыг урьдын хэвээр бугын шилбэний арьсаар оёсоор байгаа хэдий ч ул болон доторыг нь орчин үеийн материал ашиглан хийж байна. Түүхий эдийн нийлүүлэлтийг хувь хүмүүс хийхээ больж, харин арьс боловсруулалтын том үйлдвэрүүд хийх болсон нь уян хатан мөн бат бөх арьсаар гутлаа хийх боломжийг олгож байгаа юм.

Манай үйлдвэр конвейер шугамын үйлдвэрлэлтэй бөгөөд ажилтан бүр тус тусын ажлаа мэргэжлийн өндөр түвшинд хийдэг. Бүтээгдэхүүн бүр үйлдвэрлэлийн үе шат бүрд чанарын шалгалтыг давж эцсийн дүнд бахархалтайгаар "айхал" гэж нэрлэх төгс унты гутал болдог юм. Манай бүтээгдэхүүний чанар нь мөн чанарын гэрчилгээгээр баталгаажсан. Харин манай үйлдвэрийн унты гутлын баталгаат хугацаа нь 45 хоног юм!

Өнөөдөр манай бүтээгдэхүүнийг Эрхүү, Ангарск, Усолье-Сибирский, Братское, Красноярск, Новосибирск, Анадыр хотуудад байрлах дэлгүүрүүдээр зарж байна. Монгол улсын Улаанбаатар хотод эхний дэлгүүр маань үүдээ нээгээд удаагүй байна. Бусад хотуудад оршин суудаг, унты гутал авах хүсэлтэй бүх хүмүүс манай бүтээгдэхүүнийг захиалж, шуудангаар хүргүүлэх боломжтойг дуулгахад таатай байна.

 

Айхал - хүйтэн нутгийн дулаан баяр.

 

*"Айхал" Саха ард түмний хэлнээс орчуулвал нэр хүнд, баяр хөөр, аз жаргал гэсэн утгатай.

 

Узнать секреты производства
Оплатить онлайн